Н.БАТСҮМЭРЭЛ даргаа!! Шударга ёс, хүний эрх ярьдаг шигээ ХУУЛИА МӨРДВӨЛ дээргүй юу?!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-19

Нийслэлийн ЧИНГЭЛТЭЙ дүүрэг ойрд барцад ихтэй байгаа. Дүүргийн МАН-ын хорооны дарга нь “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ”-р шалгагдаж, өнөө маргаашгүй ачигдах болоод буй. Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан өмнөх дарга удирдлагуудыг нь УЛСТӨРИЙН ЗОРИЛГООР НАМНАЖ гудамжинд гаргачихсан нөхдүүд одоо ХААН суучихсан байгаа гэхэд хилсдэхгүй. Тус дүүргийн Засаг даргаа НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл ажилладаг. Онц гойд хийж хэрэгжүүлж үлгэр жишээ болсон зүйлгүй. Наанаа ШУДАРГА ЁС, ХАРИУЦЛАГА ЯРЬДАГ ч цаанаа ШУДАРГА БУС ЗҮЙЛ ханцуйлдаг байхыг үгүйсгэхгүй.

Ямартай ч удирдлага доор нь байгаа нөхдүүд цагаан дээр хараар бичсэн хуулийн НОЦТОЙГООР ЗӨРЧСӨН ҮЙЛДЛҮҮД гаргажээ!!  Тухайлбал, Бю Са Ми ХХК-иас 7 сая 130 мянган төгрөгийн үнэ бүхий ТАВИЛГА, Япон улсын Яйзу хоттой хамтран ажиллах хүрээнд тус улс руу албан томилолтод явахад 5 сая 611 мянган төрөг, Япон улсын Яйзу хотод зочлох гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүд, албан томилолтоор ажиллах хүмүүсийн тийзний үнэ 7 сая 90 мянга, мөн яг адил утгаар 12 сая 600 мянган төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ нь төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; 4.2.5.төрийн нууцад хамаарахаас бусад үйл ажиллагааны төсвийн зориулалт, зарцуулалт, өмч хөрөнгө, нөөцийн мэдээлэл олон нийтэд ил тод байж, хяналт шалгалт хийх байдлыг хүлээн зөвшөөрөх; 4.2.6.үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх; 9.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад суудлаар төсвийн болон байгууллагын хөрөнгөөр зорчихыг хориглоно. 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэсэн заалтуудыг тус тус зөрчилдөж байгаа юм.

Ноён Н.БАТСҮМБЭРЭЛ даргаа!! Шударга ёс ярьдаг шиг ээ, бусдыг шүүмжилдэг шигээ ӨӨРӨӨ ХУУЛЬ ДЭЭДЛЭЖ, төсвийн мөнгийг ҮР АШИГГҮЙ ЗҮЙЛД зарцуулахгүй байхыг танаас хүсье. Энэ бол таны халааснаас гардаг мөнгө биш шүү дээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.44.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.