"Эрдэнэ үйлдвэр"-ийн ҮЭ-ийн дарга болсон даруйдаа өөрийнхөө цалинг нэмэх тогтоол гаргаж, өөрөө баталдаг Ж.Мөнгөншагай дарга!!!
Сэдэв, асуудал
/
2023-04-23
“Эрдэнэт үйлвдэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн Ж.Мөнгөншагай даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 17 тоот тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн Холбооны дарга Ж.Мөнгөншагайгийн үндсэн цалинг 5,500,000 төгрөгөөр үйлдвэрийн газарт ажилласан жилтэй уялдуулан олгох сар бүрийн нэмэгдлийг 50,000 төгрөгөөг баталж, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцон олгож, Ж.Мөнгөншагайгийн цалин хөлсийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭ-ийн Холбооны цалингийн зардлаас тооцон олгохыг ҮЭ-ийн Холбооны дарга Ж.Мөнгөншагай Еронхий нягтлан бодогч П.Түвшинжаргал нарт тус тус даалгажээ.

2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад Ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Мөнгөншагай, ХМТАЦ-ийн лаборант Х.Урангоо, Барилга засварын цехийн ажилтан Д.Ганцолмон, Ус хангамжийн цехийн мастер Н.Амартүвшин нар нэр дэвшсэн юм. Хуралдаанд оролцогчдын 68,1 хувийн саналаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар Жүрмэдцэдэнгийн Мөнгөншагай сонгогдсон.

Тэгвэл эрхэм хүндэт ноён Ж.Мөнгөншагай дарга болсон даруйдаа өөрийнхөө цалинг нэмэх тогтоол гаргаж, өөрөө баталжээ. Төсвийн мөнгийг өөрийн мөнгө шигээ аашлан өөрийнхөө цалинг нэмж буй нь хэрээс хэтэрсэн үйлдэл. Хууль ч гууль болж эрх мэдэлтэй болгон эрх дураараа аашлах цаг болждээ хөөрхий.

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.251.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.