"Гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг”-ний маршрут” –ийн судалгаа ШИЛДЭГ СУДАЛГАА болж шагнуулжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-25

Нийслэлийн төрийн албан хаагчид татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр цалинждаг хэрнээ “дарга дагаж далдганадаг” нөхдүүд болчихсон нь харамсалтай. Тэд уг нь Монгол хүний төлөө, Монгол төрд тангараг өргөсөн ч өнөө үед тангарагаасаа няцаж түрийвчээ түнтийлгэх, хууль бус ажил хийдэг болчихсон. Нэг хэсэг улстөрчдийн дунд хэлтэй, хэлгүйгээр нь дуудуулж бөөн юм болсон “Хөнгөн галт тэрэг” төсөл тэгэсгээд намжсан. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд уг төслийг хэрэгжүүлэх гэж их зүтгэсэн ч Ч.ХҮРЭЛБААТАР гишүүний эсэргүүцлийг дийлээгүй юм.

НИТХ-ын төлөөлөгчид ч энэ төслийн ач холбогдол, зураг төсөл, төсөв санхүүгийн заргаа нь нууц байгаа учраас дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Харин дарга дагаж олон нийтэд танигдсан Нийслэлийн хот байгуулалт Хөгжлийн газрын дарга Ц.ТУЛГА 2022 оны 12 сард “ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ” Б/145 тоот тушаал гаргаж Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж 58 сая төгрөгийг ҮР ДҮНГҮЙ зарцуулж, байгууллагынхаа ажилдын ШИНЭ ЖИЛИЙН МӨНГИЙГ ГАРГАЖ өгчээ!!!

Дээрх тушаалд анхаарал татаж буй нэг шалгуур үзүүлэлт нь “Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг”-ний маршрут 1-ийн дагуу 18,1 км-ийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн саадыг тодорхойлох судалгааг хийсэн гэдэг үндэслэлээр  урамшуулал олгожээ. Гэвч өнөөдрйиг хүртэл дээрх зураг төсөл нь олон нийтэд ил болоогүй байна. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй, цаасан дээрх төсөл хийсэн хүн болгоныг шагнаад байх юм бол Ц.ТУЛГА даргаа татвар төлөгчдийн мөнгө үнэгүйдээд дуусах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.126.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.