Г.Тэнгэр дарга ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭТЭЙ ОФИСС түрээслэж жилд 300 сая төгрөг ҮРГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙНА!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-25

Монгол улсын Засгийн газраас “Эрчим хүчний сэргэлт” гэх тусгай хөтөлбөр гаргаж улсаа эрчим хүчний хараат бус байдлаас салгана гэж зарлаад буй. Энэ хүрээнд “Эгийн голын усан цахилгаан станц”, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Тавантолгой дулааны станц”, “Багануурын дулааны станц” “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл” зэрэг стратегийн чухал төслүүдийг эрчимжүүлнэ, боломжтой бол дуусгана гэж тунхагласан ч дээрх төслүүдээс өнөөдөр нэг нь ч баригдсангүй. Олигтой ТЭЗҮ-ч батлагдсангүй. Хятадын тусламжаар баригдах “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслөөс бусад нь цаасан дээр бичигдэж, хэн нэг дарга, сайдын цаасны хогон дунд хөглөрч байгаа нь лавтай.

Тэгвэл олон жил яригдаж үлгэр домог мэт болсон “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн ТЭЗҮ өнөөг хүртэл боловсруулж дуусаагүй байна. 808.2 сая ам.доллараар баригдах уг төслийн санхүүжилтийн Эрдэнэс Тавантолгой ХК     30% Засгийн газрын баталгаа, гүйцэтгэлээр   70% гаргаж шийдэх ёстой ч өнөөг хүртэл олигтой шийдвэр гарсангүй. 2021-2025 оны хооронд баригдаж дуусах ёстой уг төсөл цаасан дээр оршиж, дарга нэртэй нөхдүүд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР тансаглаж суугаа нь харамсалтай.

Мөнхийн гацаанд орсон Тавантолгой дулааны станц төслийн дарга нар ОФФИСС ЗАРДАЛД 152 саяыг, АШИГЛАЛТЫН ЗАРДАЛД 151 саяыг төлдөг аж. Тодруулбал тус компанийнхан 2022 оны 04 сарын 13-ний өдөр НТШ22/01 дугаартай “ОФФИС ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ”-г түрээслэгч Я.Энхжаргалтай байгуулж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Олимп хороолол, Их монгол улсын гудамж, 202 дугаар байр Сакура оффисын 9 дүгээр давхарын 902, 903 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Y-2204111962 дугаартай 199,44м2 Y-2204111963 дугаартай 223,28м2 нийт 422,72м2 талбайг түрээслэн ашиглах, төлбөрийг нь сар бүр төлөх гэрээ байгуулж 1м2 талбайг 29 мянга 900 төгрөгөөр тооцож, сар бүр тухайн иргэний дансанд 12 сая 639 мянга 328 төгрөгийг шилжүүлжээ. Бүтэн жилийн түрээс төлөхөд татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс 151 сая 671 мянга 936 төгрөг болох аж.

Яг энэ түрээслэж буй байрныхаа метр квадратаар АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ 30 мянган төгрөгөөр тооцож сард 12 сая 681 мянга 600 төгрөг, жилд 152 сая 179 мянга 200 төгрөгийг мөн л байр түрээслэгч иргэн Я.ЭНХЖАРГАЛЫН ДАНС РУУ сар бүр шилжүүлдэг байна.

Үндсэндээ Г.ТЭНГЭР дарга жилд 300 гаруй сая төгрөгийг оффис түрээс, цэвэрлэгээ, харуул хамгаалалтад зарцуулдаг байх нь.  Гэвч ажилд нь ахиц дэвшил гарсангүй. Энэ төслийг санхүүжүүлэх мөнгө Засгийн газарт байхгүй учраас ахиад хичнээн жил гацаанд орохыг хэн ч таашгүй юм.Төрийн бүх байгууллага, үйлдвэр, тооцоод газруудын төсвийг хэмнэе, энэ мэт үр ашиггүй зардлыг танъя гэж Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Хууль батлаад ч Г.Тэнгэр тэргүүтэй ТЭНГЭРИЙН АМЬТДАД үйлчлэхгүй бололтой.

Төрийн хэмнэлтийн хуульд “7.3.Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална” гэснийг зөрчсөн. 4.2.1.зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээг энгийн ойлгомжтой, тууштай, өндөр сахилга баттайгаар зохион байгуулах;

4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх;

4.2.3.хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг хангахад чиглэсэн байх; 4.2.7.аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх гэх заалтуудтай ЗӨРЧИЛДСӨН БАЙНА.

Оффиссын байр түрээслэх зайлшгүй шаардлагатай байлаа ч АШИГЛАЛТЫН зардалд түрээсийн зардлаас өндөр үнэ төлөх нь ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭХГҮЙ БАЙНА!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.134.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.