Л.ЧИНБАТ нар хувь эзэмшдэг ТББ 2009 онд улсаас авсан 25 САЯЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ байна!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-26

Хүнсний үйлдвэрийн “ГАЦУУРТ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Чинбат нарын хувь эзэмшдэг 8099545 дугаартай “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо” гэж нэгэн төрийн бус байгууллага бий.

Тус байгууллага нь Л.Чинбат, С.Баатар, Ч.Чадраабал, Ш.Норовсамбуу, Ш.Рэнцэндорж нарын таван хувьцаа эзэмшигтэй. Гүйцэтгэх захирлаар нь Ш.Норовсамбуу ажилладаг. Тус холбооныхон 2009 онд “ГУРИЛЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ” гэсэн ангилалаар улсын төсвөөс 25 сая 500 мянган төрөгийн зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Тариаланчид жил бүр салбар яамаа бойкотлож улаан буудайн урамшуулалд өч төчнөөн ТЭРБУМ ТӨГРӨГ буцаан авдаг. 2023 онд гэхэд тариаланчид ДӨРВӨН ТЭРБУМЫН УРАМШУУЛ авсан. Гэвч тэд 2009 онд авсан зээлийнхээ төлбөрийг өгөхгүй луу унжиж байгаа нь ШУДАРГА БУС байдлыг илтгэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.67.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.