Иргэдийн 1072 хувьцааны МӨНГӨНӨӨС 143 саяар КОМПЮЬТЕР ХУДАЛДАЖ авах нь!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-27

Монгол улсын иргэн бүр байгалийн баялагийг иргэн бүрт хүртээх зорилгоор Эрдэнэ тавантолгойн ордоос 1072 хувьцаа тараасан. Энэ хувьцаанд дүйцэх мөнгөн хөрөнгө, ногдол ашиг зэргийг “Үнэт цаасны төлөрсөн хадгаламжийн төв” ХХК хариуцдаг. Иргэд 2022 оны сүүлчээс 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авах санаачилга гаргаж улмаар өрөө төлөх тухай санал гаргаж байв. Тэрчлэн НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ –т нэр дурдагдсан таван гишүүн 1072 хувьцааны ногдол ашгийг амь оруулах, нэмэгдүүлэх хуулийн төсөл ч өргөн барьж байсан удаатай.

Тэгвэл иргэдийн ногдол ашгийг олгодог гол газар болох “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь 145 сая төгрөгөөр “КОМПЮЬТЕР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ” тендер зарлажээ. Улстөрийн томилгоогоор халагдаж, солигддог тус байгууллагын дарга нар чимээ аниргүйхэн байдаг нь анхаарал татдаг. Ашгийн төлөө ажилладаг тус байгууллагынхан 100 гаруй сая төгрөгөөр техник хэрэгсэл худалдан авах гэж байгаа нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.246.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.