Автобусны нэгдүгээр эгнээ байгуулахад 860 САЯЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ хэрэгтэй аж!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-03

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрлийг бууруулахын тулд Засгийн газар онцгой ач холбогдол өгч, сайд хүртэл томилоод цэгцэлж чадахгүй л явна. Замын түгжрэлийг бууруулах энэ төсөв мөнгө алсдаа их хэмжээний дуулиан дагуулж, таван жилийн дараа бас нэг байгууллагын зааланд шүүх хуралдаан явагдахыг үгүйсгэхгүй юм.

Ямартай ч хотынхон замын түгжрэлийн талаар авч хэрэгжүүлж буй ажил үйлчилгээг дүгнэх биз. Татвар төлөгч та бидний төлсөн 860 сая төгрөгөөр АВТОБУСНЫ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЯВУУЛАХ ЗУРАГ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД зарцуулахаар болжээ.

Тодруулбал Төрийн худалдан авах ажиллагааны газраас улсын төсвийн 376 сая төгрөгөөр нарны замын 9,4 км, улсын төсвийн 132 сая төгрөгөөр ШАРХАДНЫ 3,3км автозамд, улсын төсвийн 352 сая төгрөгөөр Улиастай орчмын 8,8 км авто замуудад тус тус НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЯВАХ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭ байгуулах зураг төсөл боловсруулах ажилд зөвлөх үйлчилгээ авах гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.218.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.