Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын автомашины ТОРГУУЛЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ !!!
Сэдэв, асуудал
/
2023-05-06
Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн А.Сэрээтэр даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар А/4 тоот тушаалаар Хэлтсийн албан хэрэгцээнд ашиглаж байгаа HYUNDAL Elentra маркийн 05-83 УНҮ улсын дугаартай автомашины сэлбэг худалдан авахад хөрөнгө зарцуулж, Автомашинд сэлбэг худалдан авах зардлын төсвийг хавсралтаар баталж, Хавсралтаар батлагдсан 575,500 төгрөгийг багаж хэрэгсэл болон урмгал зардлаас зарцуулахыг Үйл ажиллагааны ахлах нягтлан бодогч Р.Булган-д зөвшөөрч, Автомашины засварын ажлыг хариуцсан автомашины хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг жолооч Г.Үнэболд, Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа хяналтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бат-Очирт тус тус даалгажээ.

Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн HUYNDAL Elentra маркийн 05-83 УНҮ улсын дугаартай машин нь 2016 оноос хойших торгуулиа төлөөгүй байгаа юм.

Нийт торгуулийн дүн 277,200 төгрөг

  • 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19,200 төгрөг зөрчил гаргасан
  • 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 8,000 төгрөг зөрчил гаргасан
  • 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг хурд хэтрүүлсэн
  • 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10,000 төгрөг зөрчил гаргасан
  • 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 20,000 төгрөг зөрчил гаргасан
  • 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 10,000 төгрөг зөрчил гаргасан
  • 2020 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 20,000 төгрөг чиглэлийн тээврийн хэрэгсэлийн эгнээгээр зорчсон
  • 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 50,000 төгрөг хурд хэтрүүлсэн
  • 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 50,000 төгрөг хурд хэтрүүлсэн
  • 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 20,000 төгрөг чиглэлийн тээврийн хэрэгсэлийн эгнээгээр зорчсон зэрэг торгуулиуд байгаа юм.

Эрхэм хүндэт А.Сэрээтэр даргаа хурд хэтрүүлсэн торгуулиудаа татвар төлөгчдийн мөнгөөр төлөх үү? Энэ нь хууулиндаа нийцэж байгаа юу? Эрх дураараа аашилж хурд хэтрүүлж болно гэж бодож байвал андуурал шүү.

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.187.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.