Эрчим хүчний үндэсний төвийн дарга АЖИЛТНУУДЫНХАА цалингаас ОНГОЦНЫ ТИЙЗ БИЧҮҮЛЭХ "НУУЦ ГЭРЭЭ" байгуулжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-14

Монгол улсын эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг гаднаас авч эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Ийм учраас Засгийн газраас ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭРИЙН эрэлд хатаад буй. Засаг нь яая гэж арай ядан аргалж, сайд нь болгоно доо гэж залбирч явахад салбарынх нь компаниуд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗҮЙ БУСААР зарцуулан онгоцны тийз худалдан авахад үрж байгаа нь харамсалтай.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 138-р тогтоолоор Эрчим хүчний хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болон "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрыг нийлүүлэн "Эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсан.

Ажилдын цалинг Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил олгогч байгууллага хариуцдаг. Харин ажилчдын цалингаас ОНГОЦНЫ ТИЙЗ СУУТГАЖ авах нь хууль бус үйлдэл юм. Яг ийм төрлийн хууль бус гэрээг Эрчим хүчний яамны харьяа “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн нь нислэгийн “Эйр Транс” ХХК-тай хамтран “Байгууллагын #110000189” VIP карт эзэмшихээр гэрээ байгуулжээ.  

Уг картыг ашиглах нь тухайн байгууллагад ямар ач холбогдолтой гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч 10 сая төгрөгийн урьдчилгаа байршуулах аж. УИХ, Засгийн газраас АВЛИГА албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Гэвч нэг гараараа шударга ёс бичиж, нөгөө гараараа ШУДАРГА БУСЫГ үйлдэж байгаа нь харамсалтай. Энэ гэрээг 2023 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ байгуулжээ.

Ингэхдээ тухайн байгууллага нь онгоцны суудлын урьдчилсан захиалга, тусгай хоолны захиалга зэргийг авах аж. Ард иргэдийн ТАТВАРЫН МӨНГӨӨР онгоцны ВИП карт захилсанаа НУУЦАД хамруулсан байгаа нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.29.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.