Малын эмч нар милленниум зочид буудалд 5,146,000 төгрөгөөр арга хэмжээ зохион байгуулжээ!!!
Сэдэв, асуудал
/
2023-05-14
Мал эмнэлэгийн ерөнхий газрын Б.Алтансүх даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/35 тоот тушаалаар Мал эмнэлгийн салбарын 2023 оны удирдах ажилтны зөвөлгөөнийг "Хүн төвтэй хөгжил"-ийн зорилтот жил болгон дэвшүүлсэнтэй холбогдуулан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээны телевлегее, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний олон талт хэлэлцүүлгийг үр дунтэй зохион байгуулахыг мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын Т.Тунгалагт даалгаж, Салбарын удирдах ажилтны зөвөлгөөний хөтөлбөрийг нэгдүгээр оролцогчдын нэрсийг хоёрдугаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, Дээрх арга хэмжээнд шаардагдах зардал 5,146,000 төгрөгийг Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Санхүү, төлөвлөлтийн газрын еренхий нягтлан бодогч С.Угтахбаярд, Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт ажиллахыг Санхүү, төлөвлөлтийн газар Л. Гандолгорт тус тус үүрэг болгохыг тус тус даалгажээ

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН 2023 ОНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР 2023 ОН "ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЗОРИЛТОТ ЖИЛ

/2023.02.13/-ны Даваа гараг

  • Малын евчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн, 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл
  • Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын арга хэмжээний хэрэгжилт, цаашдын чиглэл
  • Мал эмнэлгийн салбарын төвлөрүүлэн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсев, цаашид анхаарах асуудал
  • Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн чанарын тогтолцоо (итгэмжлэл, гоц халдварт өвчний аймаг, орон нутагт хийх шаардлага)
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин бэлдмэлийн 2023 оны үйлдвэрийн телевлегее, гүйцэтгэл
  • Maл эмнэлэгийн салбарын хамтын үйл ажиллагааны тойм
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулинд орох нэмэлт өөрчлептийн саналын танилцуулга
  • Хүний нөөцийн системийн танилцуулга, цаашид анхаарах асуудлууд
  • Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний тогтолцоо
  • Мал эмнэлэгийн лабораторийн хөрөнгө оруулалтын явц
  • Мал эмнэлэгийн салбарын нэн чухал, тулгамдаж буй асуудлыг тодруулах бүлгийн ярилцлагын цаг
  • Бүлгийн ярилцлагын үр дүнг хэлэлцэх

/2023.02.14/-ны Мягмар гараг

  • ХХААХҮ-ийн салбарын бодлого чиглэл, хууль эрх, зүйн өөрчлөлт
  • 2023 он “Хүн төвтэй хөгжил” зорилтот жил, МЭ-ийн салбар байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах тухай
  • Мал эмнэлэгийн салбарын байгуулагын үйл ажиллагааны үр дүн, анхаарах зарим асуудлууд
  • Асуулт, хариулт, хэлэлцүүлэг
  • АНМЭГ, харьяа байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулах арга хэмжээ
  • АНМЭГ-ын зарим дарга нарыг Төрийн жинхэнэ албан хаагчийн “Тангараг”өргүүлэх ёслол
  • Удирдах албан тушаалтны ур чадвар сургалт
  • Байгууллага, хамт олны соёлыг төлөвшүүлэх сургалт
  • Сургалтын дадлага, сорилт

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ОРОЛЦОГДЫН НЭРСУДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ

  • МЭЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх
  • МЭЕГ-ын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг
  • МЭЕГ-ын Санхүү, төлөвлөлтийн газрын дарга 3 Л.Гандолгор
  • МЭЕГ-ын Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга С.Батхуяг
  • МЭЕГ-ын Maл эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Чулуунчимэг
  • МАЭМГ-ын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхан
  • МЭХБГ-ын улсын ахлах байцаагч Л.Нямхүү
  • СТГ-ын ахлах мэргэжилтэн С.Мягмаржав  
  • ТЭМССГ-ын ахлах мэргэжилтэн Л.Даваасүрэн
  • МАЭМГ-ын ахлах мэргэжилтэн Ш.Мөнхтөр
  • Биокомбинат ТӨХХК-ийн захирал Д.Ууганбаяр
  • УМЭАЦТЛ-ийн захирал Ө.Гэрэлмаа
  • МЭЭСБУЛ-ийн захирал C.Тэсхуяг
  • Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа
  • Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын Дарга А. Саруулжаргал
  • Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч. Буян-Өлзий
  • Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Л.Оюун-Эрдэнэ
  • Булган аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Г.Одсүрэн
  • Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Наянбуу
  • Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Дарга Ч.Отгонсүрэн
  • Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын Б.Нямдорж
  • Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа
  • Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга У. Мөнгөнхүү
  • Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга И.Жавхлант
  • Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Чимэддорж
  • Орхон аймгийн Мал эмнэлгийн газрын дарга П.Уртнаст
  • Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нямдаваа
  • Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга П.Одбаяр
  • Сэлэнгэ аймгийн Maл эмнэлгийн газрын дарга С.Ариунтөгс

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны едрийн А/35 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

Мал эмнэлгийн салбарын 2023 оны удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоо нийт 5,146,000 төгрөг

  • Сургагч багшийн зардал 550,000 төгрөг
  • Хурлын цайны завсарлага 896,000 төгрөг
  • 3очид  төлөөлөгч 3,080,000 төгрөг
  • Оролцогчдын хурлын материал 300,000 төгрөг
  • Өргөмжлөл 280,000 төгрөг
  • Хурлын стенд баннер 40,000 төгрөг

Мал эмнэлгийн еренхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны едрийн А/35 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарлагадсан байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах, 15.2.3 сургалт, семинар, хурал, зевлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх, 17.1.1. чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бухий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тесвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.

Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоолын 1,3 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, уйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хулээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ гм)-ын зардлыг гаргахгүй байхыг даалгасан байхад хуулийг гууль болгож буй нь хэрээс хэтэрсэн хэрэг байлгүй дээ.

Б.АЛТАНСҮХ ДАРГЫН зохион байгуулсан сургалтын үр дүн хаана байна вэ? А.НАРАНТУЯА даргаа Төрийн хэмнэлтийн хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчиж хуулийг уландаа гишгэж татвар төлөгчдийн 5,146,000 төгрөгийг үр ашиггүй зарцуулах эрх танд байхгүй!!!

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.