Төрийн хуулиа зөрчиж СУРГАЛТ НЭРИЙН ДОР татвар төлөгчдийн мөнгийг ҮРСЭЭР БАЙХ УУ Л.Ганбат дарга аа!!!
Сэдэв, асуудал
/
2023-05-17
Боловсролын үнэлгээний төвийн Л.Ганбат захирлын 2023 оны 03 сарын 02 өдрийн А/28 дугаар тушаалаар “Мэргэжил болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын чанарын үнэлгээ”-ний бэлтгэл хангах ажлын хүрээнд үнэлгээний арга хэрэгсэл, сэдэв даалгавар боловсруулах ажлын хэсгийн сургалт зохион байгуулсан байна.

Сургалт зохион байгуулахдаа  нийт хэдэн төгрөг зарцуулсан, ямар үр дүн өгсөн сургалт болсон талаар тусгаагүй байгаа нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн

4.2.7.аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх,

 15.1.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно гэсэн байдгийн

15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх, гэх хуулийг тус тус зөрчиж байна.

Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны 04 сарын 29 өдрөөс мөрдөгдөж ирсэн. Үүнийг Л.Ганбат захирал аа та мэдэж байгаа юу?  Энэ мэт бодит үр дүн байхгүй зүйлийн төлөө хуулиа зөрчиж байвал энэ улсад чинь хууль дагаж мөрдөх хүн байх уу гэдэг асуулттай тулгарна. 

Татвар төлөгчдийн нийт хэчнээн төгрөгөөр сургалт зохион байгуулсан талаараа болон зохион байгуулсан сургалтынхаа бодит үр дүн яаж гарч хэрхэн амьдрал дээр хэрэгжиж байгааг та олон нийтэд ил тод болгоно уу. Төсвийн мөнгөөр хууль зөрчиж сургалт зохион байгуулсан юм бол ядаж үр дүнтэй ажил зохион байгуулах хэрэгтэй биш гэж үү?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.60.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.