А.ГАНСҮХ ҮАБЗ-ийн ажлын албаны дарга байхдаа ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК  барьна гэж 299,716м2 газар авчээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-18

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "гарын хүн" гэгддэг Зам тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаараа нөлөөлөн ашиглан Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутагт 299,761м2 талбай бүхий газрыг ЭЗЭМШИХ зориулалтаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2019 оны 01 дүгээр сарын 23-нд гаргуулан авчээ.

Түүнчлэн 2014 оны 09 сарын 13-нд Сүхбаатар дүүргийн 2-р хороонд 7,124м2 газрыг Хотын дарга Г.Мөнбаярын захирамжаар мөн авч “Төрийн захиргааны байгууллага бариулна” хэмээн авч байжээ.

Дээрх мэдээллийг Засгийн газраас хэрэгжүүлж буй “ШИЛЭН АЖИЛЛАГАА”-ны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас нийтэд ил болгосон мэдээлэлд дурджээ.

Иргэн А.Гансүхэд газар өмчлөх, эзэмших эрх нээлттэй. Харин Төрийн өндөр албан тушаалд байхдаа их хэмжээний газрыг авсан нь ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.

Түүний нэр дээр авсан газарт одоо ямар ҮЙЛДВЭР ТЕХНОЛГИЙН ПАРК баригдсан нь тодорхойгүй байгаа юм. Түүнд газар эзэмших зөвшөөрлийн захирамж гаргасан хүн нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Шадар сайд С.АМАРСАЙХАН байжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.69.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.