Дарга нар 10 САЯАР зөвлөлдөж, дараа нь ХҮҮХНҮҮДЭД гурван саяар ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-19

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга нарын ажил нь муухан байгаа бололтой. Учир нь аймгуудын газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарыг дуудаж “УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” гэгчийг УЛААНБААТАР хотод 10 гаруй саяар зохион байгуулжээ. Хурал ихэдвэл АЖИЛ МУУДСАНЫХ, хуушуур ихэдвэл МАХ МУУДСАНЫХ гэж үгтэй. 

Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж 3 орчим сая төгрөгөөр байгууллагынхаа ажилчдад МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, хүндэтгэл үзүүлсэн байна. Дээрх тушаал шийдвэрүүд, мөнгөний зарлага нь Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хууль, 2022 онд баталсан Засгийн газрын 43-р тогтоол зэргийг зөрчсөн үйлдэл болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.180.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.