БЗС-аас Б.Мөнхбаатар 34000 ам.доллар, Э.Золбоо 16000 ам.доллар, С.Магнайсүрэн 16000 ам.доллароор ТУС ТУС СУРЧЭЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-21

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар дэлхийн шилдэг их дэд сургуульд сурах эрх үүссэн оюутнуудад төрөөс зээл олгож суралцуулаад, дараа нь ажил хийж зээлээ төлөх боломж олгож байсан санаачилга бол өнөөгийн нийгмийн гол асуудал болоод буй “БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН”-гийн асуудал юм.

Энгийн иргэд хүүхдээ гадны их сургуульд явуулахын тулд малаа зарж, байраа барьцаанд тавьдаг бол мэдээлэлд ойр байдаг эрх мэдэлтнүүд Боловсролын яам руу утасдаад л улсын мөнгөөр хүүхдээ сургуульд явуулдаг. Харамсалтай нь мөнөөх зээлээ дарахаа мартчихдаг гэмтэй. Боловсролын зээлийн сангийн зээлд хамрагдсан нөхдүүдийн дунд өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улстөрийн лидерүүд байгаа нь олны анхааралд өртөж, шүүмжлэлийн халуун цэг болоод буй юм. УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдуудын хүүхдүүд татвар төлөгчдийн мөнгөөр сурчихаад дараа нь улсад ажилласан гэдэг үндэслэлээр боловсролын сайдаар тушаал гаргуулж тэглүүсэн нь ШУДАРГА БУС байгаад л гол асуудал байгаа юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Барилга хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн тэргүүтэй сайд дарга нар багтсан бол Ерөнхийлөгчийн шашны бодлогын зөвлөх Ардын багш С.Дуламын хүү БУМ-ОЧИР, нэрт хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар Нацагийн Жанцанноровийн хүү Дамдинцэрэн, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн асан С.Эрдэнэболд, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн эзэн А.Алтжин агсны хүү Эдвард Сүрэн нарын УЛСТӨР, БИЗНЕСИЙН САЛБАРЫН БАЯЧУУДЫН хүүхдүүд суралцсан байх нь анхаарал татна.

Барилга хот байгуулалтын яамны сайд асан Бэгзжавын Мөнхбаатар 2004 онд АНГЛИ улсын  Зүүн Лондонгийн их сургуульд 34 мянган доллароор суралцаад БСШУ- сайдын 2013 оны А/125 тоот тушаалаар ТЭГЛҮҮЛСЭН. Дэд сайд Э.Золбоо 2006 онд АНУ-ийн Индианагий их сургуульд 16 мянган доллароор сурсан бол Боловсрол шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 сарын 24-ний өдрийн А/107 тоот тушаалаар ТЭГЛҮҮЛСЭН. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн 2004 онд АНГЛИ улсын Холборн коллежид 16 мянган доллароор сурч БСШС-ын сайдын 2018 оны А/555 тоот тушаалаар ТЭГЛҮҮЛСЭН байна!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.47.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.