Нэг хүнийг 100 мянгаар ДАЙЛЖ ЦАЙЛСАН сургалт ЯМАР ҮР ДҮНД ХҮРСЭН бэ? И.ИТГЭЛ захирлаа!!!
Сэдэв, асуудал
/
2023-05-21
  Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 2023 оны 01 сарын 26-ны өдөр Милленниум плазад 09:00-18:00 цагийн хооронд арга хэмжээ зохион байгуулсан байна

                                    

 

Ямар шаардлага гарч уг арга хэмжээг ямар зорилгоор зохион байгуулахаар болсон, ямар мэргэжлийн хүмүүс ямар чадвахи өөртөө суулгахаар бүтэн нэг өдрийг өнгөрөөсөн талаар мэдээлэл байхгүй байна. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ойр ойрхон сургалт судалгаа, арга хэмжээ зохион байгуулдаг. Эдгээр сургалт судалгааны үр дүн хэзээ иргэдэд харагдаж эхлэх юм бэ? Хий хоосон мөнгө үрж болсон болоогүй, хэрэгжиж үр дүн өгсөн эсэх нь эргэлзээтэй эдгээр ажлыг татвар төлөгчдийн мөнгийг үрэх аргаа олохгүй янз бүрийн юм туршиж үзэх дээ хийв үү?

Уг арга хэмжээ захиалагч тал болох Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн нөхцөлийн дагуу өөрийн материал, байр , хоол, уух зүйл, тоног төхөөрөмжөөр ханган ажилласан байна. Өөрийн материал, уух зүйлд нь юу орж байна вэ? Байгууллагын шилэн дансны мэдээлэл ил тод үр дүнтэй байх  хэрэгтэй биш гэж үү? М.Итгэл захирал аа. 

Уг арга хэмжээнд Conference hall 60 хүн 1 хүний 93.240 төгрөг нийт 5.594.400 төгрөг Function room 2 цаг нийт 300.00 төгрөгөөр нэг өдрийн арга хэмжээ зохион байгуулсан байна.

 

Энэ 60 хүн ямар салбарын хүмүүс байв, ямар зорилго, үүрэг чиглэлийн дагуу уг арга хэмжээг зохион байгуулах болов? Аль нэг сард зохион байгуулсан арга хэмжээ одоо энэ 5 сарын дараа ямар үр дүнтэй ажил болов. Олон сар өнгөрсөн ч үр дүн гарч ирээгүй бол энэ хэний буруу вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.150.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.