ОЮУТНУУД: Баячууд бидний боломжийг хулгайлж хүүхдээ сургаж байгаад харамсаж байна
Сэдэв, асуудал
/
2023-05-23

Боловсролын зээлийн сан 1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн энэ сангаас санхүүжилт авсан байна. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн байна.

Гадаадын топ сургуулиудын шалгуур давж л байвал хэн ч, хэний ч хүүхэд Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч, суралцаж болно. Гэвч авъяастай, чадвартай, мэдлэгтэй нь олон улсын их сургуулиудын шалгуурыг давлаа ч Монголынхоо шалгуурт бүдэрч, тэтгэлгээр суралцах боломжоо алдаж байгаа нь харамсалтай

Улстөрчид, тэдний хамаарал бүхий найз нөхөд, хамаатан садан нь Боловсролын зээлийн санд хамрагдаж арын хаалгагүй, аав, ээж нь ажилчин ангийн хүүхдүүд хасагдсан бол яах вэ?

Энэ талаар оюутан залуус ямар байр суурьтай байгааг хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.118.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.