Салбарынхан нь АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЖ байхад Ч.НОМИН сайд үр дүнгүй зүйлд 200 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-23

Соёлын салбарынхан САЙДААСАА ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЖ ӨГ хэмээн шаардаж, жагсаал цуглаан хийв. Гэтэл Ч.Номин сайд “Энэ жилдээ багтааж нэмнэ. Одоогоор боломж байхгүй” гээд амыг нь таглачихсан. Гэтэл өөрөө хэрэгтэй, хэрэггүй зүйл санхүүжүүлэхээр тушаал гаргаж түүндээ татвар төлөгчдийн мөнгийг гамгүй зарцуулжээ. Дээрх мөнгийг нэгтгэж ядаж байгууллагын ажилчдын цалинг нэмж болохоор байгаа юм.

УИХ-аас Төрийн хэмнэлтийн тухай хууль батлаж, төрийн бүх шатны байгууллага, үйлдвэр, төсөвт газрууд мөрдөж байгаа бол Соёлын яамны эрхтэн дархтанууд үл ойшоож байгаа нь харамсалтай. Тухайлбал, 2023 оны 04 дүгээр сарын сүүлчээр Ч.Номин сайд тушаал гаргаж ийн мөнгө зарлагаджээ.

“Соёлын сэргэлт”, “Монгол Сарлаг” фестиваль арга хэмжээнд 20 сая төгрөг, “Талын түмэн адуу”, “Түмэн тэмээний баяр”-ын үйл ажиллагаанд 20 сая төгрөг, Соёлын салбарын хууль тогтоомжийн мандатын шинжилгээд 18 сая төгрөг, Хэвлэл мэдээллээр үнэ зөв мэдээлэл түгээхэд 19 сая 950 мянган төгрөг, Соёлын салбарын хөгжлийн төлөвлөлтийн төсөлд 19 сая 996 мянган төгрөг, Иргэдийн медиа хэрэглээний судалгааны ажилд 9 сая 700 мянган төгрөг, “Торгоны зам”, “Айраг” фестивалийн үйл ажиллагааны брэндбүүк бүтээхэд 20 сая, Монгол кино урлагийг олон улсад түгээх, хүний эрхийг хангахад 20 сая төгрөг, Монгол угсаатны үндэсний дээл хувцасыг сурталчилахад 20 сая төгрөг Төр хувийн хэвшлийг бизнес процесс Ре-инженеринг хийхэд 19 сая 500 мянган төгрөг Дизайны урлагийн “АЛТАН ХУЛГАНА -2023” арга хэмжээний зардалд 10 сая төгрөг гэх мэтээр өнгөрсөн дөрөвдүгээр сард нийт 200 сая төгрөг ЗАРЦУУЛСАН байна!!

Нийгэм, олон нийтэд ҮР АШГАА ӨГӨХГҮЙ, эргээд яам тамгатаа мөнгө олох боломжгүй сургалт, судалгаа, баяр ёслол зэрэгт хий дэмий хөрөнгө оруулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрынхаа тогтоол шийдвэрийг НОЦТОЙ ЗӨРЧЖЭЭ!! 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.