Л.Энх-Амгалан сайд  ЗӨВЛӨХ, ТУСЛАХ, хувийн ЗУРАГЧНАА  татвар төлөгчдийн 200 саяар  ГАДААДАД ЗУГААЦУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-26

Эрх баригч МАН-ынхан энгийн иргэдээ УЛНЫХАН хэмээн дорд үздэг. Тэдний адлаж доромжилсон УЛНЫХАН нь эрх мэдэлтнүүд, сайд дарга нар, тойрон хүрээлэгчдийг нь ТЭЖЭЭЖ байгаа юм. Багш нар цалингаа нэмүүлье гэж хэд хэдэн удаа жагсаж, өлссөн. Гэвч цалингаа нэмүүлж чадаагүй. Салбарынхаа ажилчдын цалинг нэмэх хэмжээний мөнгөөр БОЛОВСРОЛЫН САЙД Л.Энх-Амгалан гадагшаа, дотогшоо томилолтоор явсан. Эхлээд төрийн ажлаар явдаг байсан бол сүүлдээ ӨӨРИЙН ТУСЛАХ, ЗӨВЛӨХ, ХУВИЙН ГЭРЭЛ ЗУРАГЧИН, ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨ хүртэл ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР АЯЛУУЛДАГ болсон аж.

БАРИМТ НЭГ: Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2023 оны 02 дугаар сарын 05-13-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийхдээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 66 сая 329 мянган төгрөг зарцуулсан. Уг айлчлалын бүрэлдэхүүнд сайдын зөвлөх М.Батгэрэл, хувийн зурагчин Л.Ганзориг, туслах Д.Мөнхжаргал, туслах В.Түвшинжаргал нараа хамт авч явжээ.

БАРИМТ ХОЁР: Австрали улсад хийх албан айлчлалын хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 05-12-ний явахдаа Л.Энх-Амгалан сайд өөрийн хувийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр, УИХ-ын гишүүний хувийн туслах М.Батзаяа, Э.Туяа нараа багтааж татвар төлөгчдийн 143 сая 216 мянган төгрөгөөр аялуулжээ!!

Монгол Улсын Их хурал, Засгийн газраас АВЛИГАТАЙ ДАЙН ЗАРЛАЖ байгаа. Гэтэл Засгийн газрын сайд нь танхимынхаа бодлогыг сөрж ийнхүү ХУВИЙН ЗӨВЛӨХ, ТУСЛАХ, ГЭРЭЛ ЗУРАГЧИН, ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ нараа ЯПОН, АВСТРАЛИ улсуудад 200 гаруй сая төгрөгөөр дагуулж явж АЯЛУУЛСАН нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл болж буй юм!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.178.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.