Ц.Ганболд дарга ШААРДЛАГГҮЙ зүйлд 30 САЯ ТӨГРӨГ зарцуулж, татвар төлөгчдийн мөнгийг ЗҮЙ БУСААР ҮРЭХ НЬ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-26
Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас “Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт бодисын хэмжээг тогтоох судалгаа хийх” 30 САЯ ТӨГРӨГИЙН тендер зарлажээ!!  

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гардаг утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид, диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагдаж байдаг нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг болохыг 2017 онд судлаж гаргасан байдаг.

Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэр нийт 644632 тээврийн хэрэгсэл байгааг 2023 онд тоолсон байна. Япон Улсын "ЖАЙКА" байгууллага, Зам, Тээвэр хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээний дизель хөдөлгүүртэй 24 автобусанд (РМ) хөө тортогжилтыг шүүгч DPF төхөөрөмжийг 2 жилийн хугацаанд тавьж туршихад  хар утааг (PM) 97% хүртэл бууруулсан үр дүн гарсан байдаг.  Туршилтаар өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа бөгөөд суурилуулснаас хойшхи хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 24 автобуснаас ялгарах 204.6 кг хөө тортогийг агаарт хаягдахаас сэргийлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.240.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.