ҮНЭГҮЙ ҮЗЛЭГЭЭС албаар хоцорч ДАРАА НЬ МӨНГӨ ҮРЭХ ямар шаардлагатай вэ? М.МӨНХӨӨ даргаа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-27

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндийн  эрт илрүүлэг” аяныг бүтэн жилийн хугацаанд өрнүүлсэн. Гэвч энэ үзлэг оношлогоонд “Амгалан” дулааны станцын ажилчид хамрагдаж чадаагүй юм байх!!

Засгийн газраас төрийн өмчит бүх үйлдвэр аж ахуй нэгжүүдийг ТӨСВӨӨ ХЭМНЭХИЙГ ҮҮРЭГ болгосон. Гэтэл “Амгалан” дулааны станцын гүйцэтгэх захирал М.МӨНХӨӨ төсвөө хэмнэхийн оронд ШААРДЛАГАГҮЙ ЗҮЙЛД татвар төлөгчдийн мөнгөнөөс хуримтлуулсан 34 сая 380 мянган төгрөгийг “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ”-т зарцуулах тендер зарлажээ!!

Арга нь үйлдлээ зөвтгөдөггүйг М.Мөнхөө захирал мэдэхийн дээдээр мэдэж буй. Ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч буй нь сайн ч ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ ОНОШЛОГООГ САНААТАЙГААР ӨНГӨРҮҮЛСЭН НЬ буруу үйлдэл. Мөнгө хэмнэх биш үрэх бодлого барьж байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан АНХААРАЛДАА АВААСАЙ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.