Хотын дарга, НИТХ-ын төлөөлөгчид ХООЛ, УНАА, БУУДЛЫН МӨНГӨӨ “ЭРДЭНЭС БАЯНБОГД” ХХК-иас гаргуулжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-29

Улаанбаатар хотын удирдлагууд Дорноговийн УЛААНБАДРАХ СУМАНД уул уурхайн компанитай! Нэр нь “Эрдэнэс БАЯНБОГД”. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ашигт малтмал хайх, XV-022117 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 217 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотыг байгалийн баялгийн үр өгөөж, бусад хөрөнгө оруулалтад түшиглэн хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, санхүүгийн үндэсийг бүрдүүлэх зорилгоор ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг үүсгэн байгулсан. Компанийн хувьцаа эзэмшигч нь  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК (34%) болон орон нутгийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК (66%) бөгөөд XV-022117 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг  эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.

Харамсалтай нь “Монгол Улсад хамгийн түгээмэл байгаа зүйл хүрэн нүүрс. 141 тэрбум тонн нөөцтэй гэж бүртгэгдсэн байдаг. 2030 оноос өмнө энэ 7, 8 жилийн хугацаанд багтаад эдийн засгийн эргэлтэд оруулбал хотын ихээхэн асуудлыг шийдэж чадна. Гэхдээ энд зайлшгүй технологи хэрэгтэй. Нүүрсээ баяжуулах, угаах гээд зардал мөнгө нэлээд орно. Даацтай хөрөнгө оруулагч нар одоогоор алга байна. Коксжих нүүрс биш учраас зах зээл дээр хэрхэн зарагдах нь ч тодорхойгүй байна” гэж хотын дарга Д.СУМЪЯБАЗАР хэвлэлд яриа өгсөн нь бий!!

Тэгвэл тус компанийн мөнгийг НИТХ-ын төлөөлөгчид болон хотын дарга нар  гадаад айлчлалын ЗАРДАЛ, ХООЛ УНАА, БУУДЛЫН МӨНГӨӨ гаргуулдаг болжээ!!!

БАРИМТ: Үндэсний Аудитын газын 2023 оны 03 сарын 15-ний өдрийн 775-р дүгнэлтээр 2022 оны 9 дүгээр сард БНСУ-ын Сөүл хотод болсон “Смарт хот, төлөвлөлт, дэд бүтцийн асуудал” форумд оролцсон НИТХ-ын 12 төлөөлөгчийн зардлын 58 сая төгрөгийн зардлыг “Эрдэнэс Баянбогд” ХХК-аас гаргасан нь зориулалтын бус зардал болсон.

 

БАРИМТ: Хотын дарга Д.Сумъяабазарын БНХАУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Б.Мөнхбаатар, Д.Цагаан-Өвгөн нарын ТИЙЗ, ХООЛ, УНАА, ЗОЧИД БУУДЛЫН зардалд 23 сая 449 мянган төгрөгийг зарцуулсан байна!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.238.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.