С.ОДОНТУЯА дарга төсвийн мөнгөөр ТУСЛАХАА Солонгос руу ЯВУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-30

Монгол төрийн түүхэнд тод хараар бичигдсэн их хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийг УИХ-ын шийдвэрийн дагуу цагаатгаж, ар гэрт нь нөхөн олговор олгодог. Энэ ажлыг УИХ дахь сөрөг хүчний дэд дарга хариуцдаг. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгийн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС”-ыг ахлаж байгаа билээ. Төрийн түүхэнд хар толбо болж үлдсэн уг ажлыг цагаатгаж дуусаагүй байгаа нь гачлантай. Тус комисоос олон ажил өрнүүлэн хийж байгаагийн нэг нь БНСУ-ын ижил төрлийн байгууллага болох “Үнэн ба эвлэрлийн хороо”-ны тэргүүний урилгаар манай улсын “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс”-ын төлөөлөгч нар 2023 оны 04 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд айлчилж, туршлага судлан, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

Энэ уулзалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өөрийн туслах Х.МЯДАГМААГАА багтаасан нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн хүн өөрийн туслахаа албан тушаалын давуу байдлаа ашиглан татвар төлөгчдийн мөнгөөр гадгаш явуулж байгаа нь ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААТАЙ дүйцэх үйлдэл юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.43.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.