Баянзүрх дүүргийн ИТХ-н дарга А.Баяр ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ зөрчиж ҮРГҮЙ ЗАРДАЛ гаргажээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-30

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр болон ажлын албаны дарга Ч.Мэндсайхан нар Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ ихийг гаргажээ!! Төрийн хэмнэлтийн тухай хуульд 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх; 15.2.4.бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх гэж заасан.

Харин Баянзүрх дүүргийн удирдлагууд 3 сая 690 мянган төгрөгөөр БИЧИГ ХЭРЭГ, ХАНГАМЖИЙН МАТЕРИАЛ, 5 сая төгрөгөөр АРХИНЫ ЭСРЭГ СУРГАЛТ зэрэгт зарцуулсан байна. Төрийн нэр барьж хий дэмий, үр ашиггүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй гэж хуульчилж заасан ч Баянзүрхийн “ТОМ ТОЛГОЙТОЙ” том дарга нарт үйлчлэхгүй бололтой!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.215.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.