“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ын С.НАРАНЦОГТ захирал төрийн хууль дээр гишгэж, татвар төлөгчдийн мөнгөөр ТАНСАГЛАЖ байг уу!?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-01

Төрийн мэдлийн томоохон аж ахуй нэгжүүд, уул уурхайн компаниудыг эгнээндээ нэгтгэсэн “ЭРДЭНЭС МОНГОЛ” групп гэж бий. Цагтаа УИХ, Засгийн газрын гишүүн хийж явсан Дарханы Д.Хаянхярваа даргаар нь ажиллаж байхдаа АВЛИГА АВСАН хэрэгт холбогдон гэнэт их мөнгөтэй зураг нь олон нийтэд ил болсоноор тус компанид Засгийн газраас эрс өөрчлөлт оруулах болов.

Ингэснээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” групп ХХК-ийн захирлаар томилсон. Түүнчлэн УИХ-аар 2022 оны 4 сард Төрийн хэмнэлтийн тухай хууль баталсан. Уг хуульд 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх; 9.3.Албан томилолтоор ажиллаж байгаа албан хаагчийн тээврийн хэрэгсэл, байр, хоолны зардлыг албан томилолтоор ажиллуулсан байгууллага төсөвлөж олгосон тохиолдолд энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтнаар төлүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.

Гэтэл “ЭРДЭНЭС МОНГОЛ” ГРУППИЙН захирал С.НАРАНЦОГТ төрийн хуулийг зөрчиж 7,2 сая төгрөгөөр гадаадад томилолтоор явж үргүй зардал гаргасан байна.

 

Байгууллагын үйл ажиллагаа явуулж буй оффис түрээсийн зардалд сард 59 сая 54 мянган төгрөг төлсөн. Түрээсийн зардал нь зах зээлийн ханшаас хэт өндөр байгаа нь анхаарал татна. Төрийн хэмнэлтийн хууль уг байгууллагад үйлчлэхгүй байгаа нь тлт юм!!

“Саммит компьютер технологи” ХХК-иас 66 сая 526 мянган төгрөгийн техник хэрэгсэл худалдан авсан байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.147.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.