Бүрэн эрхтэй Н.МЯГМАР даргын БЯР нь дуусч ХУУЛЬ ЗӨРЧИН дархлаажуулалтын ВИТАМИНААР тэнхээ залгаж байна уу!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-04

Монгол улс төмөр замын бие даасан бодлоготой болсон гэж ЦЭЭЖЭЭ ДЭЛЛДЭГ  ч ТӨМӨР ЗАМЫН КОМПАНИУДЫНХАА учрыг олж чадахгүй байсаар байна. Зуун ямаанд 60 ухна гэгчээр “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”, “Таван толгой төмөр зам”, “Зүүнбаян Төмөр зам” гээд татвар төлөгчдийн мөнгийг таллаж хуваадаг хэдэн компанитай. Тэдгээр нь эрх баригч намын дарга нарыг дагасан ЦҮНХ БАРИГЧ нарын орогнодог газар болчихсон.

Тэднээсээ мөнгө болгож, “хулгай хийж” цөм баяждаг нь нууц биш. Түүний нэг  тод илэрхийлэл бол “АВЛИГЫН ХЭРЭГТ” нэр холбогдоод буй Т.Удаанжаргал баатар юм. Тэрбээр “Тавантолгой ТӨМӨР ЗАМ” ТӨХХК-ийг удирдаж байсан эрхэм. Түүний “но” ил болсоноор Засгийн газар яаралтай анхаарал хандуулж улмаар онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Засгийн газраас даалгавар авч ирсэн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.МЯГМАР дарга ч төсвийн мөнгөөр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа бололтой.

БАРИМТ: Татвар төлөгчдийн буюу иргэн таны төлсөн мөнгөнөөс 600 сая төгрөг зарлагадаж “ТЭЭВРИЙН ЦОГЦ ПРОГРАММ ХУДАЛДАН АВАХ” аж.

БАРИМТ: Төрийн өмчит компани, аж ахуй нэгжүүдийг ашиггүй зардал гаргаж болохгүй хэмээн Төрийн хэмнэлтийн хууль баталсан. Гэтэл энэ хуулий зөрчиж ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВИТАМИН ХУДАЛДАН АВАХААР 42 сая төгрөг зарцуулах гэж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.