ИНЕГ-ын удирдлагууд татвар төлөгчдийн 40 саяар НОХОЙН ХООЛ худалдан авах гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-05

Иргэний нисэхийн байгууллагын удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН  40 сая төгрөгөөр НОХОЙН ХООЛ худалдан авах тендер зарлажээ. Тодруулбал, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны нохдод 40 сая төгрөгөөр 2670 кг тусгай хоол авах тендерийг 2023 оны 06 сарын 02-ний өдөр зарлажээ!!

Эрх мэдэлтнүүд татвар төлөгч таны мөнгийг НОЙЛЫН ЦААС, НОХОЙН ХООЛ зэрэгт зарцуулж байхад энгийн ядарсан иргэд талхаа таллаж авдаг болтлоо амжиргаа нь муудсан байна. Хамгийн сайн ашигтай ажиллаж, их мөнгө олдог төрийн томоохон байгууллагуудын НОХОЙ нь иргэдээсээ ҮНЭТЭЙ, ТАНСАГ ХООЛ иддэг болчихсон гэхэд хилсдэхгүй нь.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.84.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.