СЭРГЭЛЭН сумын удирдлагууд ЭЭЖ ХАЙРХАНДАА 120 саяар ТОГ ТАТАЖ, 42 саяар ХЯТАД ТЭМДЭГ ХИЙЛГЭХ гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-05

Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд тус сумын удирдлагууд татвар төлөгчдийн мөнгийг онц шаардлагагүй ТЭМДЭГ, ууланд тог цахилгаан татах зэрэг ажлуудад зарцуулахаар төсөвлөжээ. Тодруулбал “Ээж хайрханд тог татах” тендерт 120 сая төгрөг, 2024 онд 235 саяыг мөн төсөвлөсөн байна. Мөн сумынхаа төсвийн 42 саяар 100 жилийн ойн тэмдэг хийлгэх тендер зарлажээ!!

Аливаа сум орон нутаг, байгууллагын ойн баяр гэдэг чухал түүхэн ач холбогдолтой. Гэхдээ БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг тэмдэгээс илүү үлдэцтэй, цэцэрлэгт хүрээлэн, төрийн байгууллагуудын засвар шинэчлэлт, модон жорлонгоо халах зэрэг нь үр дүнтэй баймаар. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд онц шаардлагагүй бараа бүтээгдэхүүнийг нөөцлөхийг хориглосон байгаа. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөшөө дурсгал барихыг хориглосон. Ээж хайрханд цахилгаан эрчим хүч байгуулсанаар яг ямар ач холбогдолтой нь тодорхогүй!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.140.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.