СЭДЭВ АСУУДАЛ: Иргэд авто зам ашигласны төлбөр жил бүр төлдөг ч авто машинаа эвдэх эрсдэлтэй замаар явж байна
Сэдэв, асуудал
/
2023-06-08
Улсын хэмжээнд нийт 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээр авто машин бүр суудлын автомашин 20-40 мянга, Ачааны автомашин 40-70 мянга, автобус 40-60 мянга гэх мэтээр жил бүр тодорхой хэмжээний авто зам ашигласны төлбөр төлдөг. Тэгвэл иргэд олон нийт зам ашигласны төлбөр жил бүр алгасахгүй төлдөг ч төлбөр нь хаашаа юунд ашиглагдаж байгааг мэдэхгүй байна

Авто зам ашигласны төлбөрийг зам засан сайжруулахад зориулан иргэдээс хураан авдаг тэгвэл иргэд жолооч нар чанартай сайн замаар явж чадаж байна уу? Гэхэд иргэд“ Татвар төлж байгаа ч чанартай замаар явж чадахгүй байна. Зам өөрөө их эвдрэлтэй машинд их хор нөлөөтэй байна. Дугуй хагарахаас эхлээд техникийн эвдрэл их гарч байна. Хотын төвөөр стандарт зам гэж байгаа байх тэрнээс биш хотын захаар бол хэцүү. Тухай дүүргийн замыг ямар компани эзэмшдэг, мөнгө нь хашаа ордгийг сайн мэдэхгүй л байна. Тэгээд авто зам ашигласны мөнгө өгнө, Налайх, Тэрэлж явахаар жижиг тэрэгнээс 15.000 мянга, авто замын мөнгө гээд 1000 төгрөг байнга л авдаг. Явж байгаа зам нь эвдрэлтэй. Ус борооны улиралд ус тогтоно тойрч явах гэхээр түгжрэл болно. яваад орчий гээд орохоор машины эвддэг л байдалтай байна” хэмээсэн юм.

Энэ суудлаар Авто замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Анхбаяраас тодруулахад тэрээр

“Иргэд авто зам ашигласны төлбөр гэж жил бүр 20.000 мянган төгрөг төлж буй нь зам арчилгаанд хүрдэггүй.

Хотын төвийн зам сая нэг хэсэг урсчихлаа гэсэн шүүмж явсан байх тийм үү?  Та хэд анзаарсан бол ноднин тийм асуудал гараагүй. Тэгэхээр энэ их хэрэгцээг энэ зам өдөр шөнөгүй үүрч байдаг гэсэн үг. Зам өөрөө хэрэглээний өндөр түвшинд байдаг гэсэн үг. Үүнийг бэлэн байлгахын тулд, эвдэрсэн үед нь богино хугацаанд засвар шинэчлэл хийхийн тулд гэх мэт олон асуудлууд байна. Үүнээс гадна тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, зогсоол гарц гэх мэт. Энэ бүх зүйлд бүгдийг нь хүргэх гэж үзэж байдаг” хэмээх мэдээллийг өгсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.