БОАЖЯ-ын төрийн нарийн С.Цогтгэрэл ШАГНАЛЫН ХАВТАС, ХАВЧУУРГА зэрэгт 8 сая төгрөг зарцуулжээ!!!
Сэдэв, асуудал
/
2023-06-09
Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн дарга С.Цогтгэрэлийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн тушаалаар “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдгийн хавтас,  хавчуурга, “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдгийн хавтас, хавчуурга, яамны “Жуух бичиг” /А5/ хамбан  хавтас “Жуух бичиг” /А5/ хавчуурга зэрэгт 8.670.000 төгрөгийн төсөв  баталсан байна

Аялал жуулчлалын тэргүүний ажилтан тэмдгийн хавчуурга 100 ширхэг, Байгаль орчны тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн хавчуурга 300 ширхэг, Байгаль орчны тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн хавтас 200 ширхэг,  Жуух бичиг /А5/ хавчуурга 400 ширхэг,  Жуух бичиг /А5/ хамбан  хавтас 350 ширхгийг нийт 8.670.000 мянган төгрөгөөр худалдан авсан байна. 

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг тэргүүний ажилтнаар тодруулж буй нь сайшаалтай ч  улс орон нь хөгжихгүй байгаа нь гайхмаар. Тэргүүний ажилтан, Жуух бичиг гэх мэт гавьяа шагалууд нүдээ олж байна уу? Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад орших ч иргэд агаар, усны бохирдолтой тэмцэж амьдрасаар байна.

Эдгээр олон гавьяа шагналыг ямар хүмүүст, ямар шалгуурыг тавьж өгч байна. Үнэхээр салбартаа манлайлсан, олон жил үр ашигтай ажиллсан ийм олон хүн байгаа бол Монгол улсын хэмжээнд агаарын бохирдол хэр багасаж, аялал зуучлал хэр зэрэг хөгжсөн бэ гэдэг асуулт одоо ч хариулт нэхсээр байгаа юм. Байгальд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, нүүдлийн соёлын аялал жуулчлалын төв болох зорилт нь өөрчлөгдөж монгол улсын хамгийн олон гавьяа шагнал өгсөн байгууллага болох зорилт тавьчихсан юм биш байгаа, арай!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.181.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.