Төсвийн мөнгийг ШАНАГА ШАНАГААР нь ШАГНАЛД цацаж буй ДҮТ-ийн захирал Г.БАЛЖИННЯМД хариуцлага тооцох уу..!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-13

Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжөөд хэдий 101 жил болж байгаа ч хэзээ мөдгүй гал алдах эрсдэлтэй, аваарын улаан гэрэл байнга асаалттай байгаа гэдгийг  салбарын сайдаар ажиллаж байсан эрхмүүд ярьсан. Гэтэл эрчим хүчний системийн байнгын ажиллагааг удирдан зохион байгуулдаг ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙНХӨН татвар төлөгчдийн мөнгийг элдэв шагнал урамшуулал, хүндэтгэл цайллагад цацжээ.

Тухайлбал Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан Д.Нанжаа, Б.Жигжид нарт хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр тус бүрд нь 15 САЯ ТӨГРӨГ, нийт 30 сая төгрөг олгосон. Ингэхдээ БАЙГУУЛЛАГЫНХАА ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫГ ҮНДЭСЛЭСЭН байна. 2022 оны 11 сарын 25-нд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол шагнагдсан дээрх эрхмүүдийг хүндэтгэж байгаа нь сайн нь шагналыг хэт хавтгайруулан олгосон нь буруу юм.

Түүнчлэн ирэх 12 сард болох уулзалтад зориулж, татвар төлөгчдийн 11 сая төгрөгөөр ЗОЧИД БУУДЛЫН ХУРЛЫН ЗААЛ хөлслөх гэрээ байгуулсан байна.

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэсэнтэй хатуу зөрчилдөж байгаа юм. Түүнчлэн Эрчим хүчний салбарын 100, 101 жилийн ойн хүрээнд шагнагдсан ажилчиддаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.154.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.