Улаанбаатар марафонд 20 саяар ФУТВОЛК, 5,2 саяар ЛОГОТОЙ УУТ, 7,3 саяар чип зэргээр 300 гаруй саяыг ЗАРЛАГАДЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-15

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн санаачилгаар “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 13 дахь удаагаа зохион байгууллаа. Хотын дарга Д.Сумъяабазарын захирамжаар байгуулагдсан уг тэмцээнийг зохион байгуулахад 293 сая төгрөг, медаль хийлгэхэд 24 сая төгрөг, 20 сая төгрөгөөр футволк, тамирчдад олгох чип 7,3 сая, логотой уут хийлгэхэд 5,2 сая гэх мэтээр 300 гаруй саяыг зарцуулсан байна.

Хамгийн хачирхалтай нь энгийн иргэдэд олдоогүй 7 тоотой футволкийг ХОТЫН ОРЛОГЧ НЬ углачихсан зурагаа даруулаад сошилд нийтлэсэн байдаг. Тэгэхээр иргэд тийм ч хүртээлтэй сайн байгаагүй ч зохион байгуулагч дарга нарт ИДЭЖ УУХ, ӨМСӨЖ ЗҮҮХЭД нь ашигтай өдөрлөг болсон байх талтай юм!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.