СТАНДАРТ нэрээр “мөнгө үрэх”-ээ хэзээ болих вэ, С.ТӨМӨРДУЛАМ даргаа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-17

Нийслэлийн Засаг даргын дэргэд “хотын стандарын газар” гэж нэг агентлаг бий. Гэвч уг газар нь онц хийсэн ажилгүй, мөрдөгдсөн стандарт нэгээхэн ч үгүй. 2022 оны 10 сард ХОТЫН СТАНДАРТ гэсэн сүржин нэртэй зөвлөгөөн зохион байгуулсан ч тусыг эс олон. Тэр зөвлөгөөнд татвар төлөгчдийн мөнгийг үрсэн үйлдэл болоод өнгөрсөн. 191 сая төгрөг зарцуулсан зөвлөгөөн үр дүнд хүрээгүй.

Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 23-нд Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн хотын стандартын 7 бүлэг 14 төрлийн стандартыг хэвлэж НИТХ-ын хуралдаанд танилцуулахад зориулж 10 сая төгрөг зарцуулсан.

  

Түүнчлэн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас захиалж хийлгэхэд 8,6 сая төгрөгийг тус тус зарцуулжээ!! Өмнөх онд яг ийм ижил утгаар 9 бүлэг 38 стандартыг хэвлүүлэхэд 159 сая төгрөгийг зарцуулсан  ч үр дүнгүй байсаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.