Соёлын сэргэлт нэрийдлээр 113 саяыг салхинд хийсгэх ямар шаардлагатай юм бэ, Г.ЭНХБАТ ЗАХИРЛАА!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-19

Соёлын яамны 23 төрийн байгууллагын нэг нь СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ. Яг тодорхой хийж хэрэгжүүлсэн ажилгүй ч төсвөөс санхүүждэг. Энэ агентлагийн бүтэц нь Соёлын яаманд байдаг. Онц чухал хийсэн ажилгүй энэ байгууллага ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгийг дэмий, онц хэрэггүй зүйлд зарцуулж байгаа нь харамсалтай. Тухайлбал тухайн аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн үйл ажиллагааг төр булаасан “СОЁЛЫН СЭРГЭЛТ -2023” аяныг явуулахад 113 орчим сая төгрөгийг үржээ.

Тухайлбал 2023 оны 05 дугаар сарын 26-наас 06 сарын 12-н хүртэл Ховд аймагт “Соёлын сэргэль-2023” аяныг зохион байгуулахдаа 113 сая төгрөгийг зарцуулжээ. Гэвч соёлын салбар нь СЭРГЭСЭНГҮЙ. Уран бүтээлчид нь цалингаа голж ажил хаячихсан байгаа.  

Дуучид нь Солонгос гарч, соёлын төвүүдийнх нь шал цуурч, тааз нь нурчихсан байхад СОЁЛЫН СЭРГЭЛТ гэж яриад хэрэггүй шүү дээ! Г.Энхбат захирлаа, Ч.Номин сайдаа!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.