Төрийн хүндэт харуул, ТОРГОН ЦЭРГИЙН ХУВЦАСЫГ 403 саяар ШИНЭЧИЛНЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-21

Жил бүрийн Үндэсний их баяр наадам болон төрийн томоохон ёслолд Зэвсэгт хүчний 032-р ангийн алба хаагчдыг оролцуулж Төрийн есөн хөлт цагаан тугийг залж цэнгүүлдэг.

Тэгвэл энэ жилийн баяр наадмын өмнө төрийн торгон цэрэг буюу морьтон цэргүүд ШИНЭ ХУВЦАС, өмсгөлтэйгөөр төрийн наадамд оролцох нь. Учир нь салбар яамнаас нь 403 сая төгрөгөөр төрийн хүндэт харуул, торгон цэргийн хувцасыг солихоор тендер зарласан байна.

Ингэхдээ ахлах морьт торгон цэргийн малгай, торгон морьт цэргийн малгай, ахлах болон торгон морьт цэргийн дээл, цамц, хуяг, ташаавч, гарын хамгаалалт, агсарга бүс, гутал зэргийг солих аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.