Шангри-Ла-д 5 саяар ОФФИС түрээслэдэг КУЗ-ийнхөн 500 саяыг  КАННЫН КИНО НААДАМД оролцох нэрийдлээр ҮРЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-21

Соёлын сайд Ч.Номингийн “халаасанд” байдаг Кино урлагийг дэмжих сангийн мөнгөнөөс хувь, хишиг хүртэж, цалинждаг КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ гэж сүрхий байгууллага бий.

Тэгвэл Кино урлагийн дэмжих сангийн мөнгөнөөс 500 гаруй сая төгрөгийн ФРАНЦ улсад зочилж КАНН кино наадамд оролцсон байна. Тодруулбал 2023 оны 05 дугаар сарын 16-26-ний өдрүүдэд 12 хоног аялах, гадаад томилолтод Соёлын яамны газрын дарга Б.Сэргэлэн, яамны хэлтсийн дарга Б.Грьд, мэргэжилтэн Г.Цэнгэл, кино урлагийн ажлын албаны дарга Б.УНДРАЛ, Г.Энхбаяр, Г.Номин-Эрдэнэ, Б.Оргилмаа, кино найруулагч Н.Энхбат, Хувьсал продакшны захирал Ц.Анударь нар явахдаа ЗОЧИД БУУДАЛ, ХООЛ, УНАА, ДААТГАЛ, ОРЧУУЛГА, ХОТООР АЯЛАХ зэрэг зардалдаа татвар төлөгчдийн 143 сая төгрөгийг зарцуулсан байна.

Түүнчлэн павилон түрээслэх, тохижуулах, катерингийн үйлчилгээ авах, хэхлэлцүүлэг зохион байгуулах, дэлгэц түрээслэх, тараах материал, happy huor зэрэгт 336 сая, тараах материалд 16 сая, даавуун торонд 5,2 сая гэх мэтээр 501 сая, 509 мянга, 500 төгрөгийг зарцуулсан байна.

Уг зөвлөлийнхөн Улаанбаатар хотын төвд, “А” зэрэглэлийн хамгийн тохилог орчинтой “ШАНГРИ-ЛА УЛААНБААТАР” барилгад сард 5,5 сая төгрөгийн түрээс төлж оффислодог ч НҮДЭНД ХАРАГДАЖ, ГАРТ БАРИГДАХ ГАВЬЯА БАЙГУУЛААГҮЙ, татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрсэн хэвээрээ байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.102.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.