Хуулиар хориглосон байхад УСНЫ ГАЗРЫН ДАРГА нь 350 саяын ЖИЙП АВСАН УУ..!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-21

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газрын дарга нарт ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ юу. УИХ-аар Төрийн хэмнэлийн тухай хуулийг батлаж хэрэгжүүлж буй. Энэ хуулиар яамны төрийн нарийн бичгийн даргаас доод албан тушаалтан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглочихсон.

Улмаар өмнө нь ашиглаж байсан дарга нарын жийпнүүдийг төр хураан авч татан төвлөрүүлээд байгаа. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Усны газар саяхан 350 сая төгрөгөөр ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ худалдан авсан ТӨЛБӨРИЙН БАРИМТ байна!!  

Татвар төлсөн санхүүгийн баримт нь хэдийгээр ил байгаа ч дээрх тээврийн хэрэгслийг ямар дарга, хэн гэдэг эрх мэдэлтэн хаана, ямар албан хэрэглэх нь тодорхойгүй байна. Магадгүй улстөрийн зорилгоор сайд дарга нар нь сэлгээнд унадаг байж ч магадгүй юм!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.240.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.