ДАРГА НАР төсвийн мөнгөөр ХУВЬДАА НӨҮТБҮҮК худалдан авсан байж болзошгүй!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-22

“Оргил”- ын Ж.Ганбаатарын удирддаг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагын шинэ баг хамт олон татвар төлөгчдийн мөнгөөр наргиж байна. Засгийн газрын чиглэлийн дагуу гадны олон улс руу албан айлчлал, томилолтоор явсан ч өнөөдрийг хүртэл ҮР ДҮН ГАРСАНГҮЙ!!

Ийм атал тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадага ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ДАГУУ ШУУД худалдан авалтаар тус бүр нь 4 сая 85 мянган төгрөгийн үнэтэй I7 үзүүлэлт бүхий сүүлийн НӨҮТБҮҮК /LAPTOP/ худалдан авчээ!

Уул уурхай яамнаас 2022 оны 12 сарын 21-нд шууд худалдан авалтаар ТЕНДЕР ЗАРЛАЛГҮЙ авсан дээрх техник хэрэгслүүдийг одоо хаана ямар зориулалтаар хэрхэн ашиглаж, хэн хэний албан хэрэгцээнд байгаа нь тодорхойгүй байна.

Өндөр үнэтэй дээрх нөүтбүүкүүдийг ДАРГА САЙД НАР “ХУВЬДАА” АШИГЛАЖ БАЙГАА гэхээр татвар төлөгчдийн татвараар бүрддэг ТӨСВИЙН МӨНГӨ шууд дарга нарын хувьд ашиглагддаг байж болох талтай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.42.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.