“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ийн удирдлагууд спорт заалны төлбөрөө төлөлгүй БУСДЫГ ХОХИРООЖ байжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-22

Засгийн газрын “мөнгөний уурхай” болсон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд “ХУРД ЦЕНТР” ХХК-ийн наадам клубийн спорт заалыг 2021 оны 09 дүгээр сарын 09-с 2022 оны 09 сарын 07 хүртэлх жилийн хугцаанд долоо хоног бүрийн Мягмар гаригийн 18:00-20:00 цаг хүртэл ашиглах “ЭМГЛ-03/ТГ-01/20220302” тоот гэрээг байгуулж байжээ.

Гэвч түрээсийн гэрээний дагуу 53 удаагийн тоглолтын нийт төлбөр болох 19 сая 822 мянган төгрөгөөс 4 сая 862 мянган төгрөгийг нь өгөөд үлдсэн 14 сая 960 мянгыг нь огт өгөлгүй удааж “луу унжиж” байжээ!! Гэрээний үүргээ биелүүлээгүй “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-д хандаж түрээслүүлэгч байгууллагаас төлбөрөө нэхэмжилж ШҮҮХЭД ХАНДАХ албан шаардлага хүргүүлж байжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.27.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.