ХОЦРОГДОЛ АРИЛГАХАД зориулсан 175 сая төгрөг “БУРУУ ГАРААР” орчихсон байх вий!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-23

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдварын улмаас хичээлийн хоцрогдол маш их үүссэн. 2022 оны хичээлийн жилийн хамгийн том зорилт бол хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхдэд тусгайлсан зорилтот арга хэмжээ явуулна хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллэж байв.

Энэ хүрээнд 2022 оны 10 сарын сүүлчээр Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Хоцрогдол арилгах онлайн хөтөлбөр хэрэгжүүлэх” тухай А/286 тоот тушаал гаргаж ЕБС-ийн сурагчдын МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛ арилгахад 175 сая 254 мянган төгрөг төсөвлөсөн.

Гэвч үр дүн нь ямар гарсан, хэдэн сургуулийн хичнээн мянган хүүхдэд онлайнаар хичээл заасан гэдэг тодорхойгүй байна. Энэ мэтээр хүнд сэдвээр далимдуулж ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛ АРИЛГАХ нэрийдлээр ТӨСВИЙН МӨНГИЙГ “БУРУУ ЗАМААР ЗАЛЧИХСАН” байж болзошгүй нөхдүүдтэй хэн хариуцлага тооцох вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.136.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.