Б.Бат-Эрдэнэ сайд 1.9 тэрбум төгрөгөөр ЖОРЛОН ШИНЭЧЛЭХ ажлыг АЯЛАЛЫН КОМПАНИД олгожээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-24

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн 2022 оны 5 дугаар сард А/527 тоот тушаал гаргаж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 29 ажилд шаардагдах 43 тэрбум 671 сая 369 мянга 800 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргаж байв.

Энэ хүрээнд өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгад “эрх шилжүүлсэн” байна. Сайдын А/167 тоот тушаалын дагуу Төрийн нарийн бичгийн дарга нь А/423 тоот тушаал гаргаж 13 тэрбум 868 мянган төгрөгийн зарцуулалтын хуваарийг гаргасан байна.

Дээрх жагсаалт дотор “Улс туяарах” ХХК-тай ОББҮХ/2022-80 дугаартай гэрээ байгуулж "ГЭР ХОРООЛЛЫН НҮХЭН ЖОРЛОНГ ШИНЭЧЛЭХ" ажлын хүрээнд 1 ТЭРБУМ 951 САЯ 2 мянган төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-нд олгож байжээ!!

Харамсалтай нь дээрх мөнгөөр аль дүүргийн, хичнээн айлын нүхэн жорлонг шинэчилсэн нь одоо болтол ТОДОРХОЙГҮЙ байгаа юм!! “Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх” 1,9 тэрбум төгрөгийн ажил авсан “УЛС ТУЯАРАХ” ХХК-ийн мэдээллийг шүүж үзвэл гадаад худалдаа, барилгын засвар хийх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 2014 оны 05 сард байгуулагдсан компани юм! Эцсийн өмчлөгч нь Б.Нарангэрэл гэгч эмэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.