Оросуудыг МОНГОЛД аялуулахын тулд 384 сая төгрөг ТӨСӨВЛӨЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-25

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оны “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгон зарлаж, аялал жуулчлалыг дээд цэгт нь хүргэж хөгжүүлнэ, нэг сая жуулчин хүлээж авна гэсэн ТОМ АМЛАЛТ өгчихсөн байгаа. Энэ хүрээнд Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтраад “WELCOMЕ TO MONGOLIA” бренд бүүкийг бүтээж эхлээд буй.

Байгаль орчны яамны зүгээс жуулчдыг татах, тогтвортой, эрүүл аюулгүй, тааламжтай орчин бүрдүүлэх зорилгоор МОДОН ЖОРЛОНГОО устгаж эхлээд буй. Гэвч Солонгосын алдарт жүжигчин МОДОН ЖОРЛОНГИЙН зургаа сторидоо хийс Монголыг дэлхийн шившиг болгоод амжив.

МАНай сайд дарга нар бага чулуугаар ТОМ ЧУЛУУ хөдөлгөх тактик боловсруулж ОХУ-аас жуулчид урихын тулд 384 сая 500 мянган төгрөгийг төсөвлөсөн байна. Гэхдээ хойд хөршөөс хичнээн жуулчин Монгол улсад ирсэн нь тодорхойгүй. Дээрх тушаал нь магадгүй сайд дарга нарын МӨНГӨ ЭРГЭЛДҮҮЛЭХ арга байсан байхыг ч үгүйсгэхгүй юм!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.203.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.