М.Итгэл захирлаа 20 саяар ЗОЧИД БУУДАЛД КОФЕ УУЖ байхаар яамандаа хэрэгтэй СУДАЛГАА хийж болох байж!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-27

УИХ-ын гишүүд АНГЛИ ХЭЛИЙГ ГУРАВДУГААР АНГИАС НЬ ЗААНА, ЗААХГҮЙ гэдэг дээр маргаш нийгэмд маргаан дэгдээж буй. Тэгвэл дээрх асуудлыг болно болохгүй гэдгийг “Боловсрол судалгааны үндэсний хүрээлэн” гэгч байгууллага судлаж, үр дүнг нь танилцуулах ёстой баймаар.

Боловсролын яамнаас гаргах судалгаа, шинжилгээ, үр дүнг боловсрлуулан танилцуулах ёстой уг байгууллага нь ТӨСВИЙН БОЛОН ТӨСЛИЙН МӨНГИЙГ үр ашиггүй зүйлд зарцуулж  ҮНЭТЭЙ ЗОЧИД БУУДЛУУДАД зарцуулж байдаг бололтой!!

Тодруулбал 2023 оны 05 сарын 17-нд “Корпорейт хотел энд конвейшн центр” ХХК-тай гэрээ байгуулж “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын ажиллагаа, санаачилга түншлэл -2023”  чуулга уулзалтыг зохион байгуулахдаа “ЦАЙ, КОФЕ, СЭНДВИЧ” зэрэгт 19 сая 980 мянган төгрөгийг ЗАРЦУУЛСАН байна!!!

Уг хүрээлэнгийн захирлаар М.Итгэл ажилладаг. Шударга ёс, хүүхдүүдийн боловсрол ярьдаг Л.Энх-Амгалан сайдыг энэ мэт жижиг зүйлд ч анхаарлаа хандуулахгүй бол Боловсролын салбар дахь АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН гэмт хэрэг буурахгүй!! 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.35.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.