ХУУРАМЧ ДИПЛОМТАЙ Х.Нурболатыг ТӨРИЙН АЛБАНД томилох нь!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-29

Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын өмнөх дарга нь тэтгэвэртээ суусан тул түүний оронд  Халиасхарын Нурболатыг томилуулахаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.КАМЕЛИЯТ 2023 оны 06 зургаан сарын 20 –ний өдөр Авлигатай тэмцэх газарт материалыг нь хүргүүлэн АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЭСЭХИЙГ ШАЛГУУЛАХААР хандсан байна.

Х.Нурболат нь цахилгааны мэргэжлийн хүн биш бөгөөд ОХУ-ын Алтайн техникийн их сургуулийг төгсөөгүй, ХУУРАМЧ ДИПЛОМТАЙ, улмаар шүүхээр гэм буруутайд тогтоогдсон, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙСАН нэгэн юм. Энэ тухай мэдээллийн Ховд.мн сайтад өгсөн тайлбартаа Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Еркегүл онцолсон нь бий.

Гэмт хэрэг үйлдэж байсан нь шүүхээр тогтоогдсон этгээд төрийн албанд ажиллах хуулиар хориотой. Х.Нурболат нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын бүлгийн дарга гэсэн улстөрийн албан тушаалтай. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн аавын “МУРАП” ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллан Засаг даргаасаа ТЕНДЕР авдаг байсан. Энэ нь АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬТАЙ ХАРШИЛДАЖ БУЙ ЮМ! Түүнчлэн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “МУРАП” ХХК-иа мэдүүлээгүй нь анхаарал татдаг.

Эрх баригч МАН хувь хүн биш хууль засагладаг нийгэм байгуулна гэж лоозогнодог. Тэгвэл ХУУЛИЙН ДЭЭР ГИШГЭЖ, хувийн бизнесээ цэцэглүүлдэг, ХУУЛЬ БУС ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙСАН хүнийг төрийн албанд томилох гэж байгаа процессийг таслан зогсоох ёстой юм!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.