М.ТҮМЭНЖАРГАЛ захирал өөрөө өөртөө ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ тушаал гаргажээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-07-01
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж нэгэн байгууллага бий. Яг юу хийж гийгүүлсэн нь тодорхойгүй. Тэгвэл тус байгууллагын захирал нь тушаал гаргаж ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ хүндэтгэл үзүүлж урамшуулал олгох ТУШААЛ гаргажээ.

Тус хүрээлэнгийн захирал М.ТҮМЭНЖАРГАЛ Эрчим хүчний 100 жилийн ойн баярын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан.  Ингэхдээ шагнал авсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх, урамшуулал олгох тушаалыг 2023 оны тавдугаар сарын 23-нд гаргасан.

Төрөөс шагнал авсан хүмүүст байгууллага дахин хүндэтгэл үзүүлэх нь байж болох ч дарга өөрөө өөртөө хүндтгэл үзүүлэхТУШААЛ ГАРГАСАН нь татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал үүсгэх АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН үйлдэлтэй дүйж байгаа юм.

Түүнчлэн УИХ-аар баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно гэсэнтэй зөчилдөж байна.

Түүнчлэн НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно,

12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтуудтай илт харшилдаж байна.

Эрчим хүчний салбарын ойрын болон хэтийн хөгжлийн судалгаа хийх, эрчим хүчний  байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, норм, норматив, стандартыг боловсронгуй болгох, эрчим хүчний хэмнэлтийн менежмент, инноваци нэвтрүүлэх чиг үүрэгтэй “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал М.Түмэнжаргал хууль зөрчин өөртөө урамшуулал авсан болохыг АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС өмнө нь тогтоож байжээ.

Тухайлбал “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал М.Түмэнжаргал нь 2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргатай хийсэн контрактын гэрээний 4.2 заалтыг зөрчиж, өөртөө 27.9 сая төгрөгийн цалин урамшил олгосон байгааг аудитын тайланд дурдсан байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.62.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.