Үнэт цаасны клирингийн төвийн захирал О.Эрдэнэгэрэл ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөөр ТАЙВАНЬД “ТАНСАГЛАХ” нь
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-07-05

Монголын Үнэт цаасны клирингийн төв гэж нэг байгууллага бий. Энэ байгууллагын захирал нар Тайваны Хадгаламж, клирингийн корпорацид туршлага солилцуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 03-аас 09 дүгээр сарын 09-н хүртэл томилолтоор ажиллах аж.

Уг томилолтын зардал болох 19 сая 595 мянган төгрөг нь татвар төлөгчдийн халааснаас гарах нь. Монгол Улсын Их хурлаас Төрийн хэмнэлтийн хуулийг батлаж үр ашиггүй, хий дэмий зарлага гаргахыг хориглосон. Түүнчлэн Засгийн газрын 43-р тогтоолоор төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр элдэв томилолт, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Тэгвэл Монголын Үнэт цаасны клирингийн төвийн захирал нь  татвар төлөгчдийн мөнгө зарлагадах үр дүнгүй албан томилолтдоо өөрийн нэрээ ч бас оруулаад амжжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.