1,5 тэрбумын төсөвтэй НААДМЫН НЭЭЛТЭД оролцсон ХҮҮХДЭД 20 мянган төгрөг өгөх нь ШУДАРГА УУ? Н.МӨНХЗУЛ даргаа!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-07-22

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын соёл урлагийн арга хэмжээнд 1,5 тэрбумын төгрөгийн санхүүжилтийг Соёлын яамнаас гаргаж, Соёл урлагийн газарт эрх шилжүүлж өгчээ. Үндсэндээ улсын баяр наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал нь НЭГ ТЭРБУМ ТАВАН ЗУУН САЯ ТӨГРӨГ байв.

Гэтэл наадмын нээлтийн ёслолд оролцсон хүүхдүүдэд зохион байгуулагчдын зүгээс ХОРИН МЯНГАН ТӨГРӨГ өгсөн нь олны дургүйцлийг төрүүлжээ. Урлаг соёлын тоглолтод 1500 гаруй уран бүтээлч оролцсон юм. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул 2023 оны 06 сарын 26-нд А/20 тоот тушаал гаргаж 1,5 тэрбум төгрөгийг “Түүхт ой багц”, бусдаар гйүцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас санхүүжүүлсэн байна.

Нээлтийн ёслолын урлагийн үзүүлбэрт оролцох хүүхдүүдийг 6 сарын эхээр сонгож Төв цэнгэлдэхэд бэлтгэл хийлгэсэн. Гэвч эцсийн мөчид үндсэн арга хэмжээ дууссаны дараа ӨРГӨМЖЛӨЛ, 20 мянган төгрөг өгсөн нь “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр”, “хөдөлмөрийн мөлжлөг”-т тооцогдох үйлдэл юм.

Засгийн газраас НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД гэсэн бодлого баримталж байгаа ч тэдний хүч, бие, оюун ухаан, авьяас хөдөлмөрийг 20 МЯНГАН төгрөгөөр үнэлж буй нь эмгэнэлтэй үйлдэл юм!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.229.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.