Эрүүл мэндийн яамныхан ТӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧИХ ЭРХ бий юу
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-07-27

Монголчуудын эрүүл мэндийг асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Эрүүл мэндийн яамныханд төрийн хууль хэрэгжихээ больжээ.  Ковидоор далимдуулж төсвийн хэдэн төгрөгийг хуу хамсан энэ салбар хэрэггүй зүйлд ч мөнгө их үржээ. Тухайлбал Ковидын үеийн 11 цагийн мэдээллийг бүх хэвлэл адилхан дамжуулсан.

Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 07-ний өдөр “Дөмөн” ХХК-тай гэрээ байгуулж 6,6 сая төгрөгөөр шууд дамжуулалтын төхөөрөмж худалдан авсан байна. Энэ нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчжээ.

Түүнчлэн 2023 оны 05 сарын 19-нд татвар төлөгчдийн 7 сая төгрөгөөр мөн л ДЭЛГЭЦ ХУДАЛДАН авсан байна. Дээрх зургаан дэлгэцийг хаана, юун зориулж ашиглаж байгаа нь мэдэгдэхгүй. Ямартай ч авсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн үйлдэлтэй дүйж байна.

Яам тамга нь мөрдөж, хэрэгжүүлэхгүй юм бол ТӨРИЙН ХЭМНЭЛТЙН ХУУЛЬ гэж байгаад хэрэггүй мэт. Засгийн хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан анхаарвал зохилтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.