Өндөр шилэн барилгатай Монголбанкыхан ГАДНА ФАСАДАА 100 САЯАР засварлаж ШИНЭЧЛЭХ ГЭНЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-01

Таван жилийн өмнө өндөр цамхаган байранд суух болсон Монголбанкны удирдлагууд найр наадам гээд иргэдийн анхаарал сарнисан үеэр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 100 сая төгрөгөөр  хуучин байраа засуулахаар тендер зарлажээ.

Ингэхдээ Төв байрныхаа гадна фасадыг будахад 56 сая 300 мянган төгрөг, В байрныхаа гадна талыг будахад 47 сая 600 мянган төгрөг нийт 103 сая 900 мянган төгрөгийг БУДАГ ШУНХ, ГАДНА ФАСАДАД ЗАРЦУУЛАХ нь.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар элдэв засвар үйлчилгээ, гоёж гоодохыг хориглочихсон байгаа. Гэвч төв банкны дарга нар СЭЭМХИЙГЭЭР гэтэж байраа засварлах гэж байгаа нь үр дүнгүй ажил юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.35.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.