Төрийн банк ХАРИЛЦАГЧДЫНХАА хадгаламжийн мөнгөнөөс 49 саяар ШАТАА сольж, 123 саяар ГАДНА ФАСАДАА ШИНЭЧЛЭХ аж!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-07-31

Төрийн мэдлийн гол банкуудын нэг ТӨРИЙН БАНКНЫ дарга нар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөөр туйлж байна. Иргэд харилцагчдадаа ээлтэй, хэрэгтэй бус харин дарга нар өөрсдөө суудаг өрөө тасалгаа, байр савныхаа шат довжоо, гадна фасадыг засварлахад ИРГЭДИЙНХЭЭ ХАДГАЛАМЖИЙН МӨНГИЙГ “ШАТААЖ” БАЙГАА нь харамсалтай.

Тухайлбал том дарга нарынхаа суудал ТӨВ байрны гадна талын шатыг 49 сая төгрөгөөр шинэчилсэн бол 2023 оны 07 сарын 26-ний өдөр “Төрийн банкны төв байрны засварын ажил гүйцэтгэх” гэсэн 123 сая 521 мянган төгрөгийн үнэтэй тендер зарлаж ГАДНА ТАЛАА БУДАЖ, ШИНЭЧЛЭХ аж.

Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 43-р тогтоол болон УИХ-аас баталсан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИАР хориглосон зүйлийг ХҮЧЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА нь Засаг төрийнхөө бодлогын эсрэг явуулж буй ЗАНАЛТАЙ АЖИЛЛАГАА гэж дүгнэж болохоор юм.

Ямар  ч том дарга, сайд байлаа гэхэд цагаан дээр хараар бичсэн ТӨРИЙН ХУУЛИЙГ ЗААВАЛ дагах ёстой. Хувь хүн бус ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ НИЙГМИЙГ байгуулна хэмээн эрх баригчид тунхаглаад байгаад эрх баригч намын гар хөл болсон нөхдүүд ойлговол сайнсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.13.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.