“МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-ийн  удирдлагууд мод суулгац авах нэрийдлээр 611 саяыг төсөвлөж 471 саяыг нь ЗАВШИХ нь уу...!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-04

Алт, төмрийн хүдэр, хайлуур жоншны томоохон ордуудыг “эзэгнэсэн” төрийн өмчид “Монголросцветмет" –ийн удирдлагууд төсвийн мөнгөөр наргиж байна. Тухайлбал ИЛҮҮ ҮНИЙН ДҮНТЭЙ ТЕНДЕР зарлаж иргэдийн мөнгийг “шамшигдуулах” гэж байж болзошгүй нь.

НЭГЭН ЗҮЙЛ: Төрийн өмчит “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” компани нь 2023 оны 08 дугаар сарын 02-нд “МОД СУУЛГАЦ” гэсэн 611 сая 400 мянган төгрөгийн төсөвтэй ТЕНДЕР зарласан байна. Тендерийн материалыг судлаад үзэхээр 3-5 настай, 0,8 м өндөртэй 9000 ширхэг ШАР ХУАЙС, 2-4 настай, 7м өндөртэй 5000 мянган ХАЙЛААС, 4-6 настай, 9м өндөртэй 5000 ширхэг ХАЙЛААС, 3-5 настай 8м өндөртэй 1000 ширхэг ЧАЦАРГАНА зэргийг 2023 оны 09 сарын 20-оос 10 сарын 10-ний дотор “Шижир-Алт” алтны үйлдвэрийн Автобаазын хашаанд авна гэсэн байна.

Ингэхдээ дээрх мод суулгацыг “БАГЦ:3” гэж ангилсан бөгөөд нийт өртөг нь 140 сая төгрөг байна гэж тендерийн материалд тусгажээ.

Тэгвэл үндсэн төсөв болох 611 сая 400 мянган төгрөөс 471 сая төгрөг илүү гарч байна. Энэхүү мөнгө ХААШАА, ХЭНИЙ ДАНС РУУ ОРОХ ВЭ гэдэг асуулт анхаарал татаж байна.

“Монголросцветмент” ТӨХК-нь олсон ашиг орлого, улсад төлсөн татвар хураамжаараа 2022 оны шилдэг 10 аж ахуй нэгжид багтсан. Ашиг орлого оллоо гээд хэт бардаж, эрх мэдлээрээ бярдаж иргэдийн төлсөн татварын мөнгийг энэ мэтээр ИЛҮҮ ЗАРЛАГА ГАРГАН юунд зарцуулсан нь мэдэгдэхгүйгээр үрэх нь ШУДАРГА БУС юм.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.